Monday, January 9, 2012

-Хабит по Жоэс-

Болор ... бадмаараг шиг
Ус ... од шиг
Тунгалаг, гэрэлтэх
Чиний нүд
Салж чадахааргүй
Асар том соронзон
Тэр бүхэлдээ харах ЗУРШИЛ минь
Уруул нь,   үнэр нь
Урьд байгаагүй амт,  мэдрэмж
Мэдрэх бүртээ галзуурам
Мэдрэх ЗУРШИЛ минь
Тэр цаг хугацаанд
Тэдэнтэйгээ үлдсэн
Санасан , маш их ганцаардсан
Салсан, зүрхний түгжээг нэг мөсөн цоожлоод
Буруу тийшээ өөр замаар алхсан
Будилсан , хашгирсан, чамайг харааж зүхсэн
Бодлоосоо,  дурсамжаасаа
Бор зүрхнээсээ,  тархинаасаа
Өөрөөсөө , өнгөрсөнөөсөө
Өөрийг чинь гаргаж ирсэн
Чи ... чи... миний
АНХ..ны
ӨНГӨРСӨН ..ны
Хамгийн дуртай ЗУРШИЛ байсан

4 comments: