Wednesday, January 25, 2012

asfeatga

Борооны дусал цонх мөргөнө
Бөмбөр мэт хүчтэй хэмнэл
Борооны дуслууд цонх мөргөнө
Бөмбөр мэт хүчтэй цохино
Том жижиг дуслууд
Тэгээд л үхэхдээ доош урсана

Борооны үнэр, бас чинийх
Бодлоос минь ханханлж, би цонхны хажууд инээвхийлнэ
Цаг хугацаа зогссон мэт
Цайвар буйдан, дэр, цааснууд
Чиний дуртай толь, сандал
Чиний дуртай миний цамц...


Хэзээ... магадгүй хаалга түлхээд ороод ирэх
Хэзээ... магадгүй чи угаалгын өрөөнд байгаа мэт
Хэзээ... магадгүй чи надруу залгах мэт
Хэзээ... магадгүй  хэзээ ч магадгүй ...

Monday, January 9, 2012

-Хабит по Жоэс-

Болор ... бадмаараг шиг
Ус ... од шиг
Тунгалаг, гэрэлтэх
Чиний нүд
Салж чадахааргүй
Асар том соронзон
Тэр бүхэлдээ харах ЗУРШИЛ минь
Уруул нь,   үнэр нь
Урьд байгаагүй амт,  мэдрэмж
Мэдрэх бүртээ галзуурам
Мэдрэх ЗУРШИЛ минь
Тэр цаг хугацаанд
Тэдэнтэйгээ үлдсэн
Санасан , маш их ганцаардсан
Салсан, зүрхний түгжээг нэг мөсөн цоожлоод
Буруу тийшээ өөр замаар алхсан
Будилсан , хашгирсан, чамайг харааж зүхсэн
Бодлоосоо,  дурсамжаасаа
Бор зүрхнээсээ,  тархинаасаа
Өөрөөсөө , өнгөрсөнөөсөө
Өөрийг чинь гаргаж ирсэн
Чи ... чи... миний
АНХ..ны
ӨНГӨРСӨН ..ны
Хамгийн дуртай ЗУРШИЛ байсан